Ц.Элбэгдорж: Монгол бол хангалттай ардчилсан улс. Одоо хариуцлагатай улс болох хэрэгтэй байна
УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ. Төрийн тэргүүний хувьд УИХ-ын чуулганы хамгийн сүүлчийн нээлт юм. Тиймээс түүний хэлэх үг олны анхаарлыг татаж байна.
Онцлох эшлэл
Монголд олдохгүй байгаа ховор юм нэг байна. Тэр нь хариуцлага.
Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй.
Төрийн яам агентлаг аж ахуй эрхэлдгийг болиулах хэрэгтэй.
Төрийн тендэр, худалдан авалтыг төрөөс салгаж, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх хэрэгтэй.
2006 оноос хойш төрийн албан хаагчдын тоо 60 мянган хүнээр нэмэгджээ.
Энэ байдлыг засахгүй бол төрийн алба заан толгойтой, хулгана биетэй болох нь.
Улстөрийн нам тойрсон асуудлыг засахгүйгээр төрд тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжгүй.
Иргэдийн уур бухимдлын бай бол улстөрийн нам болсон.
Манай улс төрчид нам гэдэг зүйлд хуваагдаад ажлаа хийж чадахгүй байна.
Хууль өөрчлөгдөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Төрийг засах гэвэл намыг засах хэрэгтэй.
Монгол Улс боломжгүй орон биш. Харин боломжоо ашиглах чадвар дутагдаж байна.
Хамгийн үнэтэй зүйл бол итгэл. Гэтэл манай Засгийн газарт итгэх итгэл дотроо ч, гаднаа ч алга.
Монгол бол хангалттай ардчилсан улс. Одоо хариуцлагатай улс болох хэрэгтэй байна.
Хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ, үр хөндөлт. Энэ хоёр тахал манай залуу үеийг дайрч байна.
Төв суурин газрын 10 хүүхэд тутмын 6-8 нь энэ аюулд өртөж магадгүй эсвэл өртсөн гэсэн судалгаа байна.
Энэ асуудлыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт толгойгоороо хариуцах үүрэгтэй.
Монгол Улс сүүлийн 30 жилд нэг сая хүнээ үр хөндөлтөөр алджээ.
Нөхөн үржихүйн насны 10 эмэгтэй тутмын 7 нь үр хөндөлтийн хохирогч болж байна.
Ээж болох хосгүй хувь заяа нь эмэгтэйчүүдийн аминд хүрч байгаа нь юутай харамсалтай вэ.
Бүрэлдэж байгаа Монгол хүний амь насыг таслах эрх хэнд ч байхгүй.
Монгол хүний эсрэг хийгдэж буй энэ үйлдлийг бид хазаарлах ёстой.