Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй өглөөний цай уув

2017 оны 3 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо.

 

“Эмэгтэйчүүдийн нүдээр” сэдэв энэхүү уулзалтыг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан цил бүр Монголын эмэгтэйчүүдийн  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачлагаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулдаг юм. Энэ удаа 12 дахь жилдээ уг чуулган боллоо.

Чуулганд оролцогчдын төлөөлөл жил бүрийн энэ өдөр эмэгтэйчүүдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өглөөний цайны уулзалт хийж, чуулганаас гарсан байр суурийг танилцуулан, санал бодлоо солилцдог уламжлал  тогтсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41458
0 эможи
keyboard_arrow_up