Хос дипломтой төгсөх боломж нээгдлээ

2017 оны 2 сарын 13

ҮБХИС, ШУТИС-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд ҮБХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, Сургалт хариуцсан дэд захирал, хурандаа П.Жаргалан, ШУТИС-ийн ректор Д.Очирбат, проректор Х.Энхжаргал, Барилга архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав болон албаны бусад төлөөлөгчид оролцов. Хамтын ажиллагааны хүрээнд ҮБХИС, ШУТИС-ийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн "Иргэний ба үйлдвэрийн барилгын зураг зүй", "Барилгын цахилгаан хангамж", "Барилгын халаалт, агаар сэлгэлт" гэсэн хөтөлбөрөөр тодорхой тооны сонсогчид ШУТИС-д суралцан хос дипломтой төгсөх юм. Хамтын ажиллагааны хүрээнд сургалт явуулаад зогсохгүй хамтарсан судалгааны ажил, төслүүдийг хэрэгжүүлэх боломж давхар нээгдэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40848
0 эможи
keyboard_arrow_up