Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
2017 оны 1 сарын 16
Швейцарийн Давос хотноо болох 47 дахь удаагийн Давосын форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус форум энэ сарын 17-20-ны өдөр болох бөгөөд энэ жил "Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал" сэдвийн хүрээнд болох юм.
Энэ жилийн форумд 46 улсын төрийн тэргүүн оролцох бөгөөд тэр дундаа БНХАУ-ын дарга Си Зиньпин анх удаа уг форумд оролцоно хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээд буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39992
0 эможи