Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга бараалхав

2014 оны 6 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев бараалхав. Бараалхах үеэр хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцов.

 

Энэ онд Халхын голын ялалтын 75 жилийн ой зэрэг хоёр орны харилцааны чухал тэмдэглэлт үйл явдлууд тохионо. Үүнийг хоёр тал хамтран тэмдэглэх талаар уулзалтын үеэр дурдлаа. Мөн саяхан Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уулзалтад оролцохдоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төмөр замын транзит тээврийн асуудлаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаа талаар ярилцсаныг мөн тэмдэглэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3979
0 эможи
keyboard_arrow_up