Д.Отгондалай, Б.Ууганхүү, Э.Содномпэлжээ нар гавьяат тамирчин боллоо
2017 оны 1 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагналын хур буулгалаа.
Тодруулбал, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, салбар бүрт амжилттай ажилласан, гавьяа байгуулсан хүмүүсийг шагнав. Улмаар “Рио-2016” олимпийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгасан нэр бүхий гурван хүнийг Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагналаа.
Тодруулбал, Олимпийн наадмаас боксын спортын төрлөөр хүрэл медаль хүртэл ОУХМ Д.Отгондалайд МУГТ цол хүртээв. Тэрбээр 60 кг-ын жинд дэлхийд хүчтэй өрсөлдөж, Азийн АШТ, Азийн наадмын аварга болж, Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм. Мөн “Рио-2016” паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль, Дэлхийн цомын мэтцээнд мөнгөн медаль хүртсэн Э.Содномпилжээ, “Рио-2016” паралимпийн жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү нар энэхүү нэр хүндтэй цолны эзэн болж, МУГТ боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39472
0 эможи