Хиллари Клинтон ялагдлынхаа тухай ам нээлээ
АНУ-н 45 дах удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж БНН-ыг төлөөлсөн Дональд Трамп нийт дүнгээр ялалт байгуулж, АН-ыг төлөөлсөн Хиллари Клинтон ялагдал хүлээсэн.
Мөн АНУ-д сонгуулийн дүнг эсэргүүцсэн ард иргэд жагсаал цуглаан хийж байгаа. Тэгвэл өөрийхөө ялагдлын талаар хатагтай Хиллари Клинтон дараах мэдээллийг хийжээ. Тэрбээр:“Намайг дэмжиж саналаа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Энэ миний амьдралын хамгийн дурсамжтай сайхан үе боллоо. Надад итгэл хүлээлгэж байсан сая сая америкчууд сэтгэл гонсойж байгаа. Учир нь би ч бас үүнийг мэдэрч байна. Хэцүү байгаа ч нэг зүйлийг хэзээ ч битгий мартаарай гэж хэлье. Бидний энэ кампанит ажил нэг хүний тухай, нэг сонгуульд зориулсан кампанит ажил байгаагүй юм шүү. Энэ бол манай улс үндэстэнд зориулсан ажил юм. Энэ сонгуулиар улс орон маань маш олон хэсэгт хуваагдсаныг олж харлаа. Гэхдээ би Америк оронд итгэдэг. Итгэсээр ч байх болно. Тиймээс би үр дүнг хүлээн зөвшөөрч ирээдүй өөд харах ёстой.
Би хувь хүнийхээ хувьд илүү хүчирхэг шударга Америк орныг хүсч байгаагийнхаа хэрээр хариуцлагатай байх ёстой. Ухамсарт амьдралынхаа туршид итгэл үнэмшлийнхээ төлөө зүтгэж ирлээ. Надад амжилт олох, унаж бүдрэх үе ч байсан. Ажил мэргэжил, улс төрийн гараагаа эхлүүлж байгаа залуус та бүхэнд хандаж хэлэхэд та нарт ч бас урагшлах ухрах эргэлзээ төрөх үе их гарах байх.Бүх юм хэцүү хүнд байсан ч та бүхэн итгэл үнэмшилдээ тууштай байж, хэзээ ч битгий ухраарай. Бас нэг зүйл нэмж хэлэхэд намайг дэмжиж ажилласан охид бүсгүйчүүд та бүхнийг төлөөлөн ажилласан маань гайхалтай зүйл байлаа. Бидний дээр маш зузаан шилэн тааз байсаар байна. Үүнийг хагалж чадаагүй л байна. Одоо харж байгаа бяцхан охиддоо өөрийнхөө үнэ цэнэ, хүчийг хэзээ ч бүү алдаарай. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломж бүрийг бүү алдаарай гэж зөвлөмөөр байна” хэмээжээ.
PAPARATSI.MN