ҮАБЗ-өөс Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн төслийн тухай зөвлөмж гаргалаа

2016 оны 11 сарын 03

Монгол Улсын ҮАБЗ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийн тухай Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэлийг хэлэлцээд зөвлөмж гаргасан байна.

Уг зөвлөмжид:

Нэг. Монгол Улсын Засгийн газарт:

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа болон санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгон дахин боловсруулж Монгол Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэх,

Хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах бодлого хэрэгжүүлэх,

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах арга хэмжээг авахдаа ҮАБ-ын үзэл баримтлалд нийцүүлэх,

Хоёр. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад:

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн талаар гаргасан ҮАБЗ-ийн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37722
0 эможи
keyboard_arrow_up