Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

2016 оны 11 сарын 01

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгох журамтай. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг арваннэгдүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээн авна.

Тэтгэлгийн журамтай ЭНД дарж танилцана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37642
0 эможи
keyboard_arrow_up