Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өсвөрийн ДАШТ-д оролцох шатарчидтай уулзлаа
2016 оны 10 сарын 10
Шатрын өсвөр үеийн ДАШТ Гүрж улсад энэ сарын 18-31-нд болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн дэлхийн аварга, сурагчдын ДАШТ-ий мөнгөн медальт Д.Мөнхзул, ДАШТ-ий мөнгөн медаль, сурагчдын дэлхийн аварга Е.Төгстөмөр, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Б.Мөнгөнзул тэргүүтэй 19 шатарчин оролцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ДАШТ-д оролцох шатарчид болон Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, ДШХ-ны Монгол дахь төлөөлөгч, МШХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Цогбаяр, Д.Баярболд, Өсвөрийн шатарчдын зөвлөлийн дарга Г.Даваахүү нарыг өнөөдөр хүлээн авч, уулзлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37106
0 эможи