С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөв

2016 оны 10 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ардчилсан хувьсгалын лидерүүдийн нэг агсан С.Зоригийн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөв.

 
 

Өдгөөгөөс 18 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн билээ. Түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан, С.Зориг агсны дүү С.Оюун, ах С.Баяр, төрөл төрөгсөд, журмын нөхдийнх нь төлөөлөл оролцов.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36925
0 эможи
keyboard_arrow_up