Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр дахин томилогджээ
2016 оны 9 сарын 27
Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр дахин томилогдсон байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын 71 дүгээр чуулга уулзалтад оролцсоныхоо дараа өнгөрсөн баасан гаригт Филадельфи хотод зочилжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар мэдээлэхдээ Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх хэмээн бичсэн байна. Түүнийг Гадаад хэргийн сайдаар ажиллах байх хугацаанд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр Батлан хамгаалахын дэд сайд асан А.Баттөр ажиллаж байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36733
0 эможи