Монгол улсын Ерөнхийлөгч АНУ-ын Филадельфи хотноо зочлов

2016 оны 9 сарын 26

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж Баасан гарагт Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзлаа. Ерөнхийлөгчийг Филадельфи хотын захиргааны байранд хүрэлцэн ирэхэд Пенсилвани мужийн Амбан захирагч Том Вулф, Филадельфи хотын дарга Жеймс Кенни болон албаны бусад хүмүүс албан ёсоор угтан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, албаны хүмүүс болон хэвлэл мэдээллийн төлөөлөл дагалдан ирэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Энэхүү түүхэн хотод хүрэлцэн ирээд байгаадаа бид үнэхээр сэтгэл хөдөлж байна. Энэ гайхамшигтай хотын удирдлага биднийг халуун дотноор угтан авсанд талархаж байна. Мөн бид өнөөдөр Филадельфи хотын Симфони найрал хөгжмийн чуулгад зочлон, удирдлагатай нь уулзахаар төлөвлөөд байгаа” хэмээв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотноо ажиллаж амьдардаг монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Тэдгээрийн дотор зөвхөн монголчууд төдийгүй буриад, халимаг, тува зэрэг олон үндэстэн ястны төлөөлөл байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36690
0 эможи
keyboard_arrow_up