Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба улсад айлчилна
2016 оны 9 сарын 13
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд оролцоно. Энэ хүрээнд Бүгд найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийх юм байна.
Айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүний уулзалт болохоос гадна Ерөнхийлөгч Кубын Гаванын их сургуульд лекц унших ажээ.
Өнгөрсөн онд ОХУ-д болсон “Ялалтын баяр”-ын 70 жилийн ойн баярын үеэр хоёр орны төрийн тэргүүний уулзалт болсон байна. Энэ үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Куба улсад айлчлахыг урьсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36291
0 эможи