Ц.Цэвээнхэрлэн "Чонон сүргийн сүүлийн өчил" нийтлэлээрээ "Балдорж" шагналыг хүртлээ

2016 оны 9 сарын 12

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог Ц.Балдорж агсны нэрэмжит шагнал гардуулах ёслол найм дахь жилдээ болж өндөрлөлөө. Энэ удаагийн “Балдорж” шагналыг “Засгийн газрын мэдээ” сонины Орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн "Чонон сүргийн сүүлийн өчил" нийтлэлээрээ хүртлээ. Харин дэд байрын эзнээр "MN 25 дугаар суваг" телевизийн сэтгүүлч Д.Аюурбунь, Б.Ундармаа нар "1000 төгрөг" зорилтот нэвтрүүлгээрээ шалгарав. Мөн Монголын Залуучуудын Холбооноос шалгаруулсан “Тэргүүний залуу сэтгүүлч”-ээр "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны тоймч Л.Ганчимэг шалгарлаа. Үүнээс гадна "Үндэсний шуудан" сонины Нийгэм, соёлын албаны дарга Б.Энхмартын "Орхон гол уйлж, алтны компанийнхан туйлж байна" нийтлэл, Г.Одгаравын "Хүнсний аюулгүй байдал", "Төв цэвэрлэх байгууламж" цуврал сурвалжлага, "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Б.Энхзаяагийн “Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн Гладвиллын түүх” нийтлэл, Э.Энхцолмонгийн "Салхины дуун" нийтлэл, "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны сурвалжлагч О.Бат-Ундрахын "Хүүхдээ шоронд хооллоё", "Чагнууртай шимэгч" нийтлэл, "Өнөөдөр" сонины сэтгүүлч Ц.Болормаа, Л.Ганчимэг нарын “Ногоон хотын эрэлд” цуврал сурвалжлага, "Засгийн газрын мэдээ" сонины сурвалжлагч Б.Гандолгорын "Үхэл дагуулсан хөх савнууд буюу гэрт тань нуугдсан хор" нийтлэл, "Гамма" агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндоржийн "Нарантуул" гэрэл зургийн сурвалжлага, МҮОНТ-ийн Б.Ариунцэцэг, Н.Одбаяр нарын “Хосолсон хөдөлгүүрт авто машины зай хураагуурын байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөл” нэвтрүүлэг, МҮОНР-ийн сэтгүүлч Л.Мөнхтөрийн "Эх орноо өөрсдөөсөө хамгаалъя" радиогийн нэвтрүүлэг “Шилдэг 10 бүтээл”-ээр шалгарсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Балдорж" шагнал гардуулах ёслолд оролцох үедээ "Сэтгүүл зүйн цуврал бүтээлүүд олноороо өрсөлдсөн" гэдгийг онцолж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36239
0 эможи
keyboard_arrow_up