Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

2016 оны 9 сарын 08

УИХ-ын 7 байнгын хороо өнөөдөр хуралдаж, 2016 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Тухайлбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 08.30 цагт хуралдаж, 2015 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэнэ. Мөн цагт Хууль зүйн байнгын хороо “В” танхимд хуралдаж, 2015 оны төсвийн гүйцэтгэл, УИХ-ын 2016 оны 26 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.

Харин Төсвийн байнгын хороо 10..00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд болж, 2015 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэнэ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар мөн л төсвийн гүйцэтгэл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Үдээс хойш буюу 14.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, хуралдаж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36074
0 эможи
keyboard_arrow_up