Нийслэлийн Засаг даргын орлогчид нэр дэвшигч П.Баярхүү, Ш.Анхмаа рейтинг өндөртэй явна
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргын бүтцийг баталсан. Хотын шинэ мэр дөрвөн орлогчтой ажиллах юм байна. Экс мэр Э.Бат-Үүл зургаан орлогчтой байсан юм.
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гарч намынхаа олонхийн дэмжлэг авсан дөрвөн залууг хотын дөрвөн орлогчоор тавихаар болоод байгаа аж. Хотын орлогч болохоор нэр нь яригдаж байгаа дөрвөн залуу нэр цэвэр, шинэ залуу хүмүүс гэдгийг МАН-ынхан онцолж байна. Тодруулбал, ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, ЗГХЭГ-ын Ажлын албаны даргаар ажиллаж байсан ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү, Нийслэлийн намын хорооны дэд дарга Д.Энхтөр, НИТХ-д анх удаа сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Б.Батбаясгалан нарын нэр дуулдаж байгаа юм.
Тэдэн дундаас, ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, ЗГХЭГ-ын Ажлын албаны даргаар ажиллаж байсан ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү нарыг туршлагатай, төрд ажиллаж байсан залуу боловсон хүчин гэж намын жирийн гишүүд нь дэмжиж байгаа аж.