Ерөнхийлөгч Х.Баттулга Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзжээ

2017 оны 9 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д хийж байгаа айлчлалынхаа үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзлаа. Уулзалтын үеэр хөндөгдсөн гол зүйл нь Японы хойгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад хамтран ажиллахыг хүссэн байна.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзахдаа Ерөнхийлөгч Х.Баттулга "ОХУ, Японтой хамтарсан аж ахуйн нэгж байгуулах, Японы талтай Монголын нүүрсийг худалдаж авах, төмөр замынд хөрөнгө оруулах" талаар ярилцлаа. Шинзо Абэ Японы Засгийн газраас Монгол Улсад олгох 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг эргэн сануулсан байна. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд, донор орнууд нийт 5.5 орчим тэрбум долларын нэн хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсад олгохоор болсон юм. Энэ дунд Япон улсаас олгох 850 сая ам.долларын зээл багтаж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34
0 эможи
keyboard_arrow_up