Ерөнхийлөгчийн хоолойгоор ирсэн дуудлагыг ТЕГ шалгаж эхэлжээ
2016 оны 5 сарын 20
Энэ сарын 18-ны өдөр мобикомын зарим хэрэглэгчдийн утсанд "12345" гэх дугаараас улс төрийн агуулга бүхий дуут мессэж илгээжээ. Ингэхдээ тухайн дуут мессеж нь Ерөнхийлөгчийн хоолойтой ижил дуутай байсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр хөвөрч байна.
Тэгвэл энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Тагнуулийн ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гаран шалгаж эхэлсэн тухай ЦЕГ-аас мэдээллээ.
Энэ асуудалтай холбогдуулан “Мобиком” корпорациас хэрэглэгчдийн хэвийн байдлыг алдагдуулсандаа харамсаж буйгаа илэрхийлжээ. Харин зарим иргэд “Мобиком” корпорацийг удаа дараа ийм халдлагад өртөж, хэрэглэгчийнхээ эрхэнд халдаж буйд бухимдалтай байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
33580
0 эможи