БНСУ руу хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортолно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д хийж буй анхны албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2016.05.19/ өглөө БНСУ-ын ерөнхийлөгч, хатагтай Пак Гын Хэ Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хөх ордноо угтан авч, хүндэтгэл үзүүллээ. Хөх ордны суурин дээр Солонгосын хаадын өргөө, ордон байсан аж. Мөн Японы колончлолын үед Амбан захирагчийн ажлын байр, өргөө одоогийн Хөх ордны ойролцоо байрлаж байжээ. Ерөнхийлөгчийн ордонг 1960 оноос гол барилгын дээврийн өнгөөр "Хөх ордон" хэмээн нэрлэх болсон юм.
Энэ үеэр хоёр орны төрийн дуулал эгшиглэж, Монгол улсын ерөнхийлөгч БНСУ-ын холбогдох албаны хүмүүс мөн хүүхэд багачуудтай мэндчиллээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч болон БНСУ-ын Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үр дүнд Монгол Улсын Зам тээврийн яам, Эрүүл мэнд спортын яамд болон Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар БНСУ-ын хилийн хорио цээрийн агентлаг хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү санамж бичиг байгуулснаар БНСУ-ын хилээр дулааны аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хил гаалийн бичигтэй байгаа бол ямар нэг саадгүй нэвтрүүлэхээр болж байна. Харин хоёр улсын Сангийн яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд 300 сая ам.доллараар цахилгаан станц байгуулах бүтээн байгуулалтын ажил хийхээр боллоо. Мөн Улаанбаатар-Пусаны чиглэлд шууд нислэгтэй болохоос гадна БНСУ-ын хөрөнгө оруулалттай шинэ эмнэлэг Улаанбаатар хотноо байгуулах юм. Ингэснээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарийн оношлогооны эмнэлэгтэй болж, гадаад руу явж өндөр зардлаар оношлуулж, эмчлүүлэх шаардлагагүй болох юм.
Өчигдөр /2016.05.18/ буюу айлчлалын эхний өдөр Сөүл хотын дарга Пак Вон Сүн Ерөнхийлөгч Мэргэжлийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзах үеэр энэ асуудлыг иргэд тавьж байсан юм.
БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар айлчлалын хугацаанд хэлэлцээр хийж байна.
Өнөөдөр хийсэн хэлэлцээрүүдийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
Your browser does not support HTML5 video.