Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан хотын төв цэцэрлэгт мод тарилаа
Дархан-Уул аймгийн төв Дархан хотод ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Дархан хотын “Дархан-50 жил” цэцэрлэгт өнөөдөр мод тарилаа.
Тэрээр энэ үеэр сэтгүүлчдэд товч ярилцлага өгсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Өнөөдөр Дархан хотод ирж мод тарих үйл ажиллагаанд оролцож байна. Манай ард иргэд, албан байгууллагууд бүгд мод тарьж байгаа. Сүүлийн үед сонсогдож байгаа нэг сайн мэдээ бол тарьсан моддын ургалт их сайн байгаа. Аймаг, хотууд бүгдээрээ цэцэрлэгт хүрээлэнтэй болсон. Мод арчилж сурсан.
Мод тарих үндэсний өдөр бий болгосноор нийт 9 сая орчим мод тарьсан. Үүний 70 хувь нь ургажээ гэсэн мэдээлэл гарч байна. Ялангуяа мод багатай газруудад мод тарих, мод үржүүлэх ажлыг нэмж хийх ёстой гэж бодож байна.
Өнөөдөр Дархан хотод ирсний бас нэг гол зорилго бол Ерөнхийлөгчийн ажлыг авснаас хойш ажлын тайлангаа дандаа УИХ-д тайлагнаж ирсэн. Өнөөдөр нийт сонгогчдоо төлөөлөөд ажлын тайлан, танилцуулгаа Дархан хотод хийе гэж бодсон. Дархан хотын сонгогчдоор дамжуулаад энэ жилийн тайланг нийт сонгогчдод хүргэе гэж бодлоо. Их баярлалаа” гэлээ.