Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр буюу ням гаригт Дархан-Уул аймгийн төв Дархан хотод ажиллаж байна.
Төрийн тэргүүнийг Дархан хотод хүрэлцэн ирэхэд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нарын зэрэг орон нутгийн удирдлагууд угтан авч мэндчилэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан хотод ажиллах хугацаандаа Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан “Дархан -50 жил” цэцэрлэгт хүрээлэн цогцолборт мод тарих юм.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Залуучууд” театрт Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөлд 2009 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж ирснээс хойш өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан танилцуулах уулзалт хийнэ. Үүний дараа орон нутгийн телевизээр шууд ярилцлага хийх юм.