Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөд Солонгост айлчилна

2016 оны 5 сарын 13

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын нийслэл Сөүл хотноо ирэх долоо хоногийн Лхагва гарагт гурван өдрийн айлчлалаа эхэлнэ гэж тус улсын Ёнхап мэдээллийн агентлаг өнөөдөр мэдээлжээ.

Энэ нь Ц.Элбэгдоржийн 2009 онд ерөнхийлөгч болсноос хойш Өмнөд Солонгост хийж байгаа анхны айлчлал гэнэ. Айлчлалын үеэр Ц.Элбэгдорж БНСУ-ын ерөнхийлөгч, хатагтай Парк Гюн хитэй уулзаж хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэх ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33228
0 эможи
keyboard_arrow_up