Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзав

2014 оны 5 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй 5 дугаар сарын 19-ний өдөр Шанхай хотноо уулзлаа. Уулзалтаар хөрш хоёр орны улстөр, эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд тодорхой асуудлуудыг хөндөн ярилцсан байна.

Мөн энэ онд тохиож буй хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг хамтын ажиллагааны Гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласантай холбогдуулан, түүхэн жилд хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлд санал солилцлоо.

Уулзалтын үеэр хоёр орны Ерөнхийлөгч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцав. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгааг хоёр тал уулзалтынхаа үеэр онцолж байлаа.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсыг APEC-д гишүүнээр элсүүлэх асуудлыг ярьж БНХАУ-ын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг 40 минутаар төлөвлөсөн байсан ч хоёр цаг орчим үргэлжилж, олон асуудлаар санал солилцсон нөхөрсөг яриа хэлэлцээр болж өнгөрлөө.

Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Монгол Улсад айлчлахыг уриад “Таны манай улсад хийх айлчлал хоёр орны харилцаа шинэ шатанд гаргасан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 5 дугаар сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй уулзана. 5 дугаар сарын 21-нд Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд оролцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3212
0 эможи
keyboard_arrow_up