Монгол Улсын Ерөнхийлөгч Архангай аймагт ажиллана
“Энэ оны тавдугаар сарын дөрвөнд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Цэцэрлэг хотод ирнэ” гэж аймгийн ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн төсвийн байгууллагуудын дарга нарын шуурхай дээр зарлав.
Ингэж айлчлахдаа Ерөнхийлөгч Архангай аймагт Монгол төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг гардуулах гэнэ.
Энэ ёслол төгөлдөр арга хэмжээг угтаж дор бүрнээ бэлтгэлээ базаах чиглэлийг байгууллагын удирдлагуудад ЗТДГ-аас өглөө.
Томчуудын ярианд итгэх сэтгэл нь алдарсан зарим хүн Монгол Улсын ерөнхийлөгч ирэх нь үнэн л байх болтугай, энэ сарын долоонд Ерөнхий сайд, Засгийн газрын хэлтэс, агентлагийн удирдлага бүх аймгийн Засаг дарга нарыг ирнэ гэж аймгийн удирдлагууд олон нийтэд сарын өмнө зарласан боловч, уг арга хэмжээний сураг тасарсан гэж өөр хоорондоо шивнэлдэж байна.