Ерөнхийлөгч Азид хамтын ажиллагаа,итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд ороцоно

2014 оны 5 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ–ын Шанхай хотноо болох Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Бага хурлын Дээд хэмжээний IV ээлжит уулзалтад оролцоно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтад үг хэлж, Бага хурлын гишүүн орнуудтай хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагаанд хамрагдах чиглэлээр баримталж буй Монгол Улсын бодлого, байр суурийг илэрхийлэхээс гадна БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон бусад зарим орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийнэ.

АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтаар төгсгөлийн баримт бичиг – Тунхаглал батлан гаргах бөгөөд энэхүү баримт бичигт манай улсын цөмийн зэвсэггүй статус, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлага болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн талаарх заалтуудыг тусгах талаар ажиллаж байна.

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын энэхүү 4 дүгээр дээд хэмжээний уулзалтад 40 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцохоос 14 орны төр, засгийн тэргүүн, 8 олон улсын байгууллагын удирдлага оролцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3169
0 эможи
keyboard_arrow_up