Шилэн дансны тухай хуулийг дахиж өргөн барихаар болсон байна

2014 оны 5 сарын 16

Яг одоо төрийн ордны “Г” танхимд Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр хэвлэлийн бага хурал хийж байна.  Хаврын чуулганаар  хууль санаачлагчид нь буцсан  шилэн дансны тухай  хуулийг УИХ-д дахин өргөн барихаар болсныг мэдэгдлээ.   Өнгөрсөн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн тавьж байсан саналуудын дагуу дахин өөрчлөн найруулж ирэх долоо хоногт өргөн барихаар болсон байна.

Дашрамд дурдахад төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангах асуудлаар сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газраас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмыг батлан хэрэгжүүлж байгаа боловч төсвийн талаарх иргэд, олон нийтийн ойлголт, мэдээлэл сул, төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд иргэдийн оролцоо төдийлэн хангагдахгүй байгаа учраас Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3083
0 эможи
keyboard_arrow_up