Ц.Элбэгдорж: Мүүнийн хэдэн хүүхэн дотроо зодолдож байгааг монголчуудын асуудал болгох хэрэггүй

2016 оны 3 сарын 24

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр олон нийтийн сүлжээ хэрэгсэл болох фэйсбүүк, жиргээчдийн  төлөөлөлтэй уулзалт хийлээ. Тэрээр Мүүнийн ёсолгоо хэмээн олны шүүмжлэлд өртөөд байсан нэгэн зургаа тайлбарлахдаа: "Үүнийг би "Мандухай сэцэн хатан" киноны сурын ёсолгооноос сурсан. Би лав энэ ёсолгоог хэн нэгнээс, гаднаас аваагүй. Үүгээр намайг гутаан доромжлох гэж оролдож байна. Энэ ёсолгоо бол Чингис хааны үеэс уламжлалтай.  Мүүнтэй ямар ч холбоогүй зүйл" гэж хэлэв. 

Мөн өөрийнх нь нэр холбогдоод амжсан "Мүүн ажиллагаа" нэвтрүүлгийн талаар ярихдаа: "Тэр нэвтрүүлгийг телевизээр гаргахыг хэн хаасан бэ гэдэг яриа гарсан. Энэ бол нөгөө л нэг танил технологи. С1 телевизийн эзэн нь хэн билээ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Би нэг ч  телевиз, нэг ч нэвтрүүлгийг хаа гэж амьдралдаа хэлж үзээгүй. Харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас С1 ТВ рүү бичиг явуулсан байна лээ. "Танай телевизэд хэн тэр нэвтрүүлгийг хаа гэж хэлсэн юм бэ" гэсэн утгатай. Хариу өгсөн юм уу, үгүй юм уу.  Тэр нэвтрүүлэг дотор зөв зүйл бий. Гэхдээ монголыг талцуулах, бие биенээ үзэн ядах, Мүүний хэдэн хүүхэн дотроо зодолдож байгааг монголчуудын асуудал болгох хэрэггүй. Мүүнийг муу гэж үзэж байгаа бол бушуухан салах хэрэгтэй.  Надтай ямар ч холбоо байхгүй" хэмээн өгүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30565
0 эможи
keyboard_arrow_up