Ерөнхийлөгч өнөөдөр “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож үг хэлнэ

2016 оны 3 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймагт ажиллахаар тус аймагт өнөөдөр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт хүрэлцэн ирэхэд тус аймгийн удирдлагууд хүндэтгэн угтлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч маргааш Хатгал тосгонд болох “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож үг хэлнэ. Мөн “Хөх сувд-2016” мөсөн хотхоноор аялж, нутгийн нэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, нутгийн иргэдийн хийсэн гар урлалын зүйлсийг үзэж сонирхоно.

Мөн өдрийн үдээс хойш аймгийн төв Мөрөн суманд ирж иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29588
0 эможи
keyboard_arrow_up