Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймагт ажиллана

2016 оны 3 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллах гэж байна. Тэрээр өнөөдөр тус аймгийг зорьсон юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болох “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож, аймгийн төв Мөрөн сумын иргэдтэй уулзалт хийнэ.

Төрийн тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Галбадрах нарын зэрэг албаны хүмүүс дагалдан ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29563
0 эможи
keyboard_arrow_up