ӨНӨӨДӨР Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ”АСЕМ гэж юу вэ” сэдвээр лекц уншина
2016 оны 3 сарын 01
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр "АСЕМ гэж юу вэ" сэдвээр лекц унших юм байна. Ерөнхийлөгчийн лекцэд төрийн албан хаагч, оюутан сурагчдын төлөөлөл нийт 1000 хүн оролцох юм. Ирэх долдугаар сард Ази, Европын АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт манай улсад зохион байгуулагдана. Ази, Европын дээд түвшний уулзалтад 4000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд одоогийн байдлаар 20 гаруй орны төрийн тэргүүн оролцохоо мэдэгдсэн. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын 800 орчим сэтгүүлч ажиллана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
29511
0 эможи