Ерөнхийлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух Элчин сайд ИЖБ барив

2016 оны 2 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тиниж өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.

Тэрээр Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайдаар томилогдон ирж буйгаараа онцлог юм.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Абдулла Аль-Тинижийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Абдулла Аль-Тиниж хэлэхдээ “Миний бие АНЭУ-аас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайдаар томилогдсон нь нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Энэ ялдамд Монгол Улсын Ерөнхийлөгч таньд АНЭУ-ын Ерөнхийлөгч, Абу-Даби Эмиратын захирагч  Эрхэм дээд Шейх Халифа бин Заид Аль-Нахяны халуун дотно мэндчилгээг уламжилж байна.

Миний бие цаашид хоёр улсын хоорондын улс төр, эдийн засаг зэрэг бусад бүх салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ “Таньд их баярлалаа. ИЖБ барьсанд баяр хүргэе. АНЭУ-аас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайдаар томилогдсон нь түүхэн үйл явдал юм. Та ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлнэ гэдэгт итгэж байна. Миний халуун дотно мэндчилгээг АНЭУ-ын Ерөнхийлөгчид уламжилж өгөхийг хүсч байна. Хоёр талын харилцааг улс төр, эдийн засаг, бусад бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын явуулах үйл ажиллагаа их чухал юм” гээд түүнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөв. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр талын харилцаанд эдийн засгийн хамтын ажиллагаа хамгийн чухал агуулгатай болно гэдэгт итгэж байгаагаа  онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29265
0 эможи
keyboard_arrow_up