Монгол хэлний их тайлбар толь-ийн iOS хувилбар гарчээ

2016 оны 2 сарын 22

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран Монгол хэлний их тайлбар толийг /www.монголтоль.монwww.mongoltoli.mn/ 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд 1 жилийн хугацаанд бүтээсэн билээ. Уг их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлтийг энэ хоёрдугаар сарын 2-ны өдөр хийсэн юм.

Андройд үйлдлийн систем болон таблет-д зориулсан гар утасны хувилбарыг хоёрдугаар сарын 2-ноос хэрэглэгчид шууд хүлээн авч эхэлсэн. Харин техникийн шалтгаанаар түүнээс 20 хоногийн дараагаас iOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг хэрэглэгчид хүлээн авах боломжтой гэдгийг тухайн үед мэдээлж байсан билээ.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Монгол хэлний их тайлбар толийн iOS хувилбарыг татаж авч хэрэглэхэд бэлэн боллоо.

Монгол хэлний их тайлбар толийг зөвхөн уншиж хэрэглэхээс гадна хүссэн хүн бүхэн уг тольд шинэ үг, нэр томьёо нэмж, үгийн тайлбарыг дэлгэрүүлэх, зураг оруулах боломжтой бөгөөд www.монголтоль.мон, www.mongoltoli.mn хаягт хандаж баяжуулалт хийж болдгоороо уг толь онцлогтой юм.

Татаж авах хаяг: https://itunes.apple.com/us/app/id1084230579

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29136
0 эможи
keyboard_arrow_up