Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга сонгон шалгаруулж авна
Монгол Улсын Их Хурал монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Монгол хэлний тухай хуулийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр баталсан билээ. Монгол хэлний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Зөвлөл орон тооны ажлын албатай байх ба түүний өдөр тутмын үйл ажиллагааг ажлын албаны дарга удирдан явуулна” хэмээн заасны дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргыг сонгон шалгаруулж гэрээгээр ажиллуулна.
Ажлын албаны даргад тавих шаардлага:
- Магистр болон түүнээс дээш зэрэгтэй, монгол хэл, уран зохиолын багш, монгол судлаач байх,
- Хэл шинжлэл, утга зохиол судлал чиглэлээр мэргэшсэн байх,
- Монгол хэл, бичгийг түгээн дэлгэрүүлэх, тайлбарлах ажлын дадлага туршлагатай,
- Байгууллагын холбогдох бичиг баримтыг боловсруулж, тайлан, дүгнэлт гаргах чадвартай,
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх.
Бүрдүүлэх зүйлс:
- Товч намтар, ажлын туршлагын талаар мэдээлэл
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Диплом, сертификат, бусад шаардлагатай бичиг баримтын хуулбар
- 1 хувь чээж зураг
Шаардлагыг хангасан хүмүүс дээрх бичиг баримтыг бүрдүүлж, 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газрын battogtokh@president.mn цахим хаягаар эсвэл доорх шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Төрийн Ордон-12
Улаанбаатар хот
Холбоо барих утас: (51) 262252
Ирүүлсэн бичиг баримтыг буцааж олгохгүй бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад оруулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар