Ерөнхийлөгчийн Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

2016 оны 2 сарын 05

Ерөнхийлөгчийн Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

XYII жарны “Муу нүүрт” хэмээх гал улаан бичин жилийн босгон дээр буюу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Тогтохбуян нар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд ахмадуудаа хүндэтгэн хүлээж авч  Төрийн тэргүүний гарын бэлгийг гардууллаа.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Бид сар шинийн баяр, ахмадын өдрөөр жилдээ хоёр удаа ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Та бүхэнд удахгүй болох сар шинийн мэнд дэвшүүлье. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэг дор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран Монгол хэлний их тайлбар толийг бүтээлээ. Цэвэлийн толь, Шагжийн толь зэрэгт 30 мянга орчим үг багтсан байдаг. Харин энэ толь нь  60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй хоршоо, холбоо үг, нийтдээ 140 мянган үг агуулсан Монгол хэлний анхны их тайлбар цахим толь юм.

Ахмадууд цахим ертөнцтэй хөл нийлүүлж яваа гэдэгт итгэж байна. Саяхан Монгол хэлний их тайлбар толь гар утасны хувилбартай болсон. Та бүхэн гар утсан дээрээ суулгаж болно. Мөн энэ тольд өөрсдийнхөө нэрээр шинээр үг нэмж баяжуулж, хамтран зохиож болно. Өнгөрсөн нэг жилийн дотор тайлбар тольд 1900 шинэ үг нэмэгдсэн. Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Эх хэлний зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн удирдлага дор ирсэн. Монголчууд 10 жилийн дараа бүгдээрээ монгол бичигтэн болно гэдэгт итгэж байна.

Ирэх жилийн өдийд Монголын түүхийг цахим хэлбэртэй болгох гэж байна. Түүхээ мэдэх нь хүнд ихийг бүтээх эрч хүч, энерги өгдөг. Түүхээ мэдвэл бие биеэ хүндэлж эв найртай болно. Ц.Дамдинсүрэн гуайн 1960-аад онд бүтээсэн Монгол-Орос толь бичигт Монголын түүхийн 1000 жилийн хуанли хавсаргасан боловч түүнийг хураан авч устгасан байдаг. Тэр түүхийг урагшлуулан баяжуулбал Монгол газар нутаг дээр хүн анх бий болсон цагаас хойших түүхийг бүтээж болно.

Ингээд ахмадууд та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28674
0 эможи
keyboard_arrow_up