Ерөнхийлөгч “Еagle”-ийн нэвтрүүлэгт уригдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 20.30 цагаас “Еagle” телевизийн “Онцлох сэдэв” хэмээх шинэ нэвтрүүлгийн анхны дугаарын зочноор оролцож, Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын талаар ярилцахаар болжээ.
Уг нэвтрүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүд, Гадаад хэргийн яам, Гадаад хэргийн үе үеийн сайд нар, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Их засаг их сургууль, Үндэсний тагнуулын академи, Стратеги судалгааны хүрээлэн, Геополитикийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг батлан хамгаалах, гадаад харилцааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл, олон улс, стратеги судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид оролцож асуулт хариулт өрнүүлэх юм байна.