Цэцээс Ерөнхийлөгчид албан бичиг явуулжээ

2016 оны 1 сарын 22

Үндсэн хуулийн цэц Цэцтэй холбоотой хуулиуд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг ирэх хоёрдугаар сарын эхээр дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр бэлтгэж байна.

 

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид хандаж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга  Улсын Их Хурлаас  баталсан Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуулийн талаар албан бичиг илгээжээ.

Уг албан бичигтээ “Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгаж байгаа тул холбогдох хуулиудыг хэрэглэж аливаа шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулбал Үндсэн хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болох талаар сануулсан албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга, холбогдох бусад албан тушаалтан илгээсэн.

Холбогдох албан тушаалтан Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгаж эхэлсэн, уг хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг нэн даруй сольж, өөрт дуулгавартай үйлчлэх хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох үйл ажиллагааг ойрын үед явуулахаар санаархаж байна.

Иймд Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Үндсэн хуулийг дээдлэн сахин биелүүлэхээр тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд энэ асуудлыг анхааралдаа авч Үндсэн хуулийг хамгаалах үүднээс уг үйл явцад оролцох шаардлагатай болж байна.” гээд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тодорхой хүнийг томилуулахаар Улсын Их Хуралд санал болгон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчихгүй байхыг уламжилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28120
0 эможи
keyboard_arrow_up