Угсаа нэгтнүүд Монгол төрийн сүлд хийморьт хүндэтгэл үзүүлэв

2014 оны 5 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиож буй “Бичиг соёл – 2014” монгол бичгийн олон улсын үзэсгэлэнд оролцохоор хүрэлцэн ирсэн монгол туургатны төлөөлөгч, уран бүтээлчид өнөөдөр морин цагт Төрийн ордны Есөн хөлт их цагаан сүлдэд хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд нар хүлээн авч уулзаж олон газрын монголчуудыг нэгтгэн нийт дунд хэрэглэгдсээр ирсэн монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнд оролцож байгаад нь талархал илэрхийлж, дурсгалын зүйлс гардуулсан байна. Уг үзэсгэлэнд манай урд хөршийн ӨМӨЗО-ноос 10, хойд хөршийн Буриадаас 9 уран бүтээлч оролцохоор иржээ.

Дашрамд дурдахад монгол бичгийг Их эзэн Чингис хааны зарлигаар төрийн бичиг болгон хэрэглэж эхэлсний 810 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол үндэстний олон мянган жилийн түүхийн нэгээхэн хэсэг буюу нэг мянга гаруй жилийн түүх нь энэхүү монгол бичгээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2783
0 эможи
keyboard_arrow_up