НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын сугалааны эхний азтан 17-нд тодорно

2016 оны 1 сарын 13

ГТЕГ-аас НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжээс сугалаа хэрхэн зохион байгуулах, урамшуулал олгох тухай хэвлэлийн бага хурал хийлээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр авсан баримт бүр үнийн дүнгээсээ үл хамааран сугалаанд оролцох боломжтой юм байна. Сугалааны эхний тохирлыг  Гааль Татварын Ерөнхий газраас энэ сарын 17-нд үндэсний хэмжээнд зохион байгуулах болжээ.

Танд сануулахад, баримт дээр байгаа хоёр үсэгтэй,  ардаа найман оронтой тоо бол сугалааны дугаар. Найман тоо бүгдээрээ таарсан нэг хүн супер азтанаар шалгарч, 100 сая төгрөгийн эзэн болно. Хэрэв супер азтан тухайн үед шалгараагүй бол дараагийн сард 150 сая төгрөг болж өсөх ажээ. Ямар нэгэн супер азтан тодроогүй бол жилийн эцэст 950 орчим сая төгрөгийн шагналын сантай супер азтан тодорно.

-Одоогийн байдлаар иргэдээс 1,3 сая баримт цугларсан. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Бидэнд ирэх нийт баримтын тооноос хамаараад нийт 22 тэрбум төгрөгний сан бүрдэнэ. Сугалааны тохирлыг олон нийтийн байгууллагын оролцоотойгоор тусгай комисс хянах бөгөөд Үндэсний олон нийтийн телевизийн сувгаар орон даяар цацна” хэмээн ГТЕГ-ийн ажлын хэсгийн төлөөлөл тайлбарлалаа.

Харин иргэд гар дээр буй баримтаа заавал ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлнэ гэж ойлгоод байгаа нь буруу аж. Сугалааны тохирол явснаас хойш гурван сарын хугацаанд тус сайтад өөрийн баримтын мэдээллээ нөхөн оруулах боломжтой гэлээ.

Энэ оны эхний хагас жилд уг  сугалааг сард хоёр удаа явуулна. НӨАТ-ын хуулийн хэрэгжилт жигдрэн, баримт бүрдүүлэлт сайжрахаар сард нэг удаа байнга зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27764
0 эможи
keyboard_arrow_up