Ерөнхийлөгч Төрийн шагналын тухай хуулиар мэдээлэл хийнэ
2016 оны 1 сарын 07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн шагналын тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийхээр болжээ.
Өнгөрөгч 2013 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч захирамж гаргаж Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Энэ хугацаанд ажлын хэсэг 20 гаруй удаа хуралдаж, нийгмийн дэд бүлгүүдийн төлөөллөөс санал авч, Иргэний танхимаар хэлэлцүүлж саналыг тусгаж ирсэн байна. Ингэснээр Төрийн шагналын тухай хуулийн төсөл үндсэндээ бэлэн болжээ.
Уулзалт 11:00 цагт Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх "Иргэний танхим"-д болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27494
0 эможи