Австралийн Засгийн газрын тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоход анхаарч ажиллана гэв

2015 оны 12 сарын 22

Австралийн холбооны улсаас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Анхны суурин Элчин сайд Ж.Лантри хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэлсэн байна.

Ингэхдээ боловсролын салбарын хамтын ажиллагаа, Австралийн Засгийн газрын тэтгэлгийг үргэлжлүүлэн олгохын төлөө хүчин чармайлт гаргахаа дуулгасан байна.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 онд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн Дээд хэмжээний чуулга уулзалтад Австралийн талаас өндөр түвшинд төлөөлөгч оролцуулна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Элчин сайд Ж.Лантри нь ХБНГУ, БНХАУ болон Япон Улсад ажиллаж байсан туршлагатай дипломатч бөгөөд Элчин сайдын томилогдох хүртэл Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Зүүн хойд Азийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27153
0 эможи
keyboard_arrow_up