Ерөнхийлөгч МАН-ын удирдлагатай уулзлаа

2015 оны 12 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр үдээс өмнө Улс төрийн намын тухай хуулийн төслөөр улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзан ярилцаж санал бодлоо хуваалцсан билээ.

 

Уг уулзалтад хүндэтгэх шалтгааны улмаас МАН-ын удирдлага оролцож амжаагүй юм.

Өнөөдөр үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нартай уулзаж Улс төрийн намын тухай хуулийн төсөл болон сонгуулийн автоматжуулсан системийн талаар ярилцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27030
0 эможи
keyboard_arrow_up