Ерөнхийлөгч Парист ажиллаж байна

2015 оны 11 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын нийслэл Парис хотноо өнөөдөр ажиллаж байна. Тус хотод өнөөдөр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулган эхэллээ. Дээрх арга хэмжээнд дэлхийн 160 орны удирдагч оролцож, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж байгаа гол хүчин зүйл болох нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэргийг ялгаруулагч нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг бууруулах талаар хэлэлцэх юм.

Энэ удаагийн чуулган “Сүүлчийн боломж” уриан дор болж өнгөрнө.

Онцлоход, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх арга хэмжээнд оролцохоор өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Улаанбаатар хотоос мордсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26685
0 эможи
keyboard_arrow_up