Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирлээ
2015 оны 11 сарын 13
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийгээд өчигдөр орой эх орондоо ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар тус тус бараалхлаа. Айлчлалын дүнгээр хоёр талын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26382
0 эможи