Ерөнхийлөгч Хятадад айлчлал хийнэ
2015 оны 11 сарын 03
Хятадын удирдагч Си Жиньпиний урилгаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны арваннэгдүгээр сарын 9-11-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийх аж. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар бараалхах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26151
0 эможи