Ерөнхийлөгч АНУ-г зорино

2015 оны 9 сарын 23

НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт Нью-Йорк хотноо энэ сарын 25-27-ны өдрүүдэд болно. Энэхүү дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно. Дээд хэмжээний уулзалтад 160 гаруй улс Төр, засгийн тэргүүн, 30 гаруй улс Гадаад хэргийн сайд нар оролцох аж. Уг Дээд хэмжээний уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батална. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд 6 үндсэн сэдвээр өндөр түвшний хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 27-ны өдөр болох "Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь" сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25362
0 эможи
keyboard_arrow_up