ХУД-т 9р сард болж өнгөрсөн онцлох үйл явдал
“Эрүүл чийрэг Монгол хүн-Эрүүл дүүрэг”
Хан-уул дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны “Эрүүл чийрэг Монголхүн-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, усан ориглуур шинээр байгуулах ажлуудыг хийж байгаа бөгөөд түүхт 50 жилийн ойн хүрээнд Яармаг, Нисэхийн хүүхэд, залууст зориулан 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хогтой жалга байсан газрыг өнгөрсөн 2014 оноос цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлж өчигдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны нээлтэд ХУД-ийн ИТХ-ын дарга Батбилэг, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, С.Баасандолгор, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай болон бусад албаны хүмүүс, иргэд, хүүхэд залуучууд оролцсон юм.
ХУД-ИЙН СӨБ-ЫН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ БОЛОВ
Хан-Уул дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын бага хурал
амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд цэцэрлэгүүдийн удирдах ажилтан,
багш нараас дэвшүүлж буй санаа санаачлага илтгэлүүдийг хэлэлцүүлж, санал бодлоо
солилцсон юм. Эдгээр санал санаачлага нь удахгүй ажил хэрэг болох бөгөөд "олон
оновчтой, зөв санаа, сэдэл гарч" хурал маш үр дүнтэй боллоо гэж оролцогчид хэлж
байв. Хуралд ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Засаг даргын
орлогч С.Баасандолгор, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, НБГ-ын
арга зүйн хэлтсийн СӨБ хариуцсан мэргэжилтэн З.Болормаа тэргүүтэй албаны хүмүүс
оролцжээ.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ байгуулагдаж энэ өдөр анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хуралдааныг ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг нээж залуучуудад амжилт хүссэн бөгөөд Залуучуудын зөвлөлийн 45 гишүүнд албан ёсоор “Үнэмлэх”-ийг нь гардуулж өгсөн юм.
Тус дүүргийн зөвлөлийн гишүүд “ХАН-ЗАЛУУС” Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааны түвшинд шийдвэр гаргахад идэвхитэй оролцож, уг үйл ажиллагаа, арга хэмжээ нь орон нутгийн залуучуудын эрэлт хэрэгцээ хүсэл сонирхолд нийцэж буй эсэхэд хяналт тавьж ажиллах юм байна.
ХУД ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТӨСЛҮҮДЭД 20 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОЛОО
Хан-Уул дүүрэг “Хүүхдэд Ээлтэй- Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд "Ажлын төсөл шалгаруулах" уралдаан зарласан билээ. Тэгвэл тус уралдаанд ЕБС, СӨБ-ын багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд төслөө ирүүлснээс шилдгийн шилдэг 4 төслийг шалгаруулж, шалгарсан төсөл тус бүрт 20 сая төгрөгийн санхүүжилт олгосон юм. Энэхүү ажлын төсөл шалгаруулах уралдаанд: 1р байр- "Математик сургалтын багц хэрэглэгдэхүүнийг боловсруулж, Хан-Уул дүүргийн ЕБС-иудад түгээн дэлгэрүүлэх".- ахлагч Б.Эрдэнэчимэг
2р байр- "Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүдийн үлгэрчилсэн хөтөлбөр".- ахлагч Х.Даринчулуун
3р байр- ""Сайн хүүхэд" Шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх төсөл".-ахлагч С.Эрдэнэчимэг
4р байр- "Залуу багш нараа чадваржуулж хамтдаа хөгжье".-ахлагч М.Батнасан