“Ерөнхийлөгч дахин хориг тавих эрхтэй” гэв

2015 оны 9 сарын 17

Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай тогтоолын төслийг өчигдөр /IX.15/ баталсан.

 

Ц.Оюунбаатар гишүүнээр ахлуулсан Өршөөлийн хуулийн ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчийн хоригийг мушгин гуйвуулсан гэх асуудал гараад байна. Энэ талаар хуульч Б.Энхбаяраас тодруулахад “Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авах нь авлаа. Гэхдээ маш учир дутагдалтай. Учир нь хоригтой холбоотой нэмэлт өөрчлөлтийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийнхэн анх баталсан хэлбэрээр нь дахин батлуулах башир санаа агуулж оруулж ирсэн. Ерөнхийлөгч бол 10 зүйл, 11 заалт гэмт хэргийг оруулах, хасах болзолтой хориг тавьсан. Гэтэл тухайн хэргүүд дээр тухайлсан санал авахгүйгээр анхны байдлаар нь хуулийг батлахыг оролдож байгаа нь харамсалтай. Парламент ёсны түүхэнд ийм бусармаг зүйл болж байгаагүй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Ерөнхийлөгч хориг тавьсан ганцхан тохиолдол бий. Тухайн үед Ерөнхийлөгч гурван асуудалд хориг тавьсан чинь Р.Гончигдорж тэргүүтэй гишүүд хоригийн хоёр заалтыг хүлээн аваад нэгийг нь аваагүй. Тэгмэгц Ерөнхийлөгч дахин хориг тавьж байж хүлээн зөвшөөрүүлсэн түүх байдаг. Өөрөөр хэлбэл хэрэв Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг агуулгаар нь хүлээн авахгүй бол дахин хориг тавих эрх нь төрийн тэргүүнд бүрэн бий. Ийм жонхуурсан байдал гаргаж байгаад харамсч байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25220
0 эможи
keyboard_arrow_up