Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

2015 оны 9 сарын 15

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Өршөөлийн хуулийг хэлэлцэх үеэр Шударга ёс эвслийн бүлгээс Өршөөлийн хуулийн хоригт гол  шалтгаан болоод байгаа авлига албан тушаалтай холбоотой 350 тэрбумын хэрэгт холбогдоод буй 100 гаруй хүний нэрийг ил гаргахыг шаардаж, хуулийн хүрээнд ажлын таван өдөр уг хуулиар завсарлага авсан.

Завсарлага энэ долоо хоногт дуусаж, өнөөдөр 09.00 цагт хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болон 10.00 цагт эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25135
0 эможи
keyboard_arrow_up