Өндөр Ерөнхий сайд төрийн “өндөрлөгүүдийг” өндөрсгөсөн л гавъяатай гэнэ

2015 оны 9 сарын 08

    Манай төрийн өндөрлөгүүд хэзээний намхан байсан. Сүүлийн хэдэн жилд ганц өндөр нь байсан Н.Энхбаяр  урт чацнаасаа болж баригдаж хоригдсон байх магадлалтай. Түүнийг нэгэн намхан Ерөнхийлөгч хар гэр лүү явуулсан. Хоёрхон жилийн өмнө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд цагаан сарын идээ будааны цаанаас малгай нь л харагддаг нөхөд байсан. Зарим гадныхан үүнийг нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн түвшин өндөрийг харуулж байгаа хэрэг хэмээн шоолдог байсан гэдэг. Харин Ч.Сайханбилэг гарч ирсэнээр намхан нурууны талаархи доог тохууг намсгалаа. Шийдлийн засгийн газрын Ерөнхий сайдтан эдийн засгийн уналтыг зогсоосонгүй, долларын ханшийг бууруулсангүй, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэнгүй, хөдөө орон нутгаар бараг явсангүй. Харин ганц хийсэн ажил авчирсан үр дүн нь төрийн өндөрлөгүүдийн нурууны өндрийг нь дээшлүүлжээ. Мөн Ерөнхий сайдын гэргийд төрийн томчуудын эхнэрүүдийн нурууны өндрийг ахиулсан гавяъа мөн ноогдоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24946
0 эможи
keyboard_arrow_up